
сонгоно.7 төрлийн LED гэрлийн горим ба дэвшилтэт гэрлийн технологийг ашиглан хүзүү болон цээжний арьсыг чангалж, үрчлээ, улайлтыг багасган, арьсны өнгийг сэргээж залуужуулна. Зүрхэн хэлбэртэй, зөөлөн силиконон уян хатан загвартай ба патентлагдсан Caeli линз нь хүзүү, цээж болон хөхний гол хэсгийг бүхэлд нь хамарч арьсыг чангалж, жигдлэхэд зориулагдсан.
Өдөр бүр тогтмол арьс арчилгаандаа оруулснаар 1072 нано метрийн гүн инфра-гэрэл нь нас ахихын хэрээр идэвхгүй, сул болсон эсийн гүнд нэвтэрч митохондрийг өдөөж, ATP энергиэр эсийг энергижүүлдэг. (ATP гэдэг нь эсийн өсөлт, засвар, хөдөлгөөн болон молекул синтез зэрэг бүх амьд процессыг хангадаг эсийн “энерги дамжуулагч” юм.) Митохондрийг идэвхжүүлж, энергижүүлснээр эс илүү идэвхтэй, эрүүл болж, коллаген ба эластин ялгаруулах чадвар нэмэгдэн арьсны жижиг үрчлээг арилгаж, арьсыг чанга, эрүүл, залуу болгодог.
Хөнгөн, утасгүй, хэрэглэхэд хялбар тул өдөр тутмын амьдралд саадгүй, аюулгүй ашиглах боломжтой. 120 хүчирхэг LED ба гүн гэрлийг жигд тараах технологи нь арьсны гүн давхаргад нөлөөлж, илүү хурдан үр дүн үзүүлдэг.
Урт хугацаанд гарах үр дүн:
Mode 1 – Улаан
Mode 2 – Цэнхэр
Mode 3 – Тод шар
Mode 4 – Ойрын ба Гүн инфра-улаан гэрэл
Mode 5 – Гүн улаан (Улаан+ Ойр инфра-улаан + Гүн инфра-улаан)
Mode 6 – Нил ягаан (Цэнхэр + Улаан + Ойр инфра-улаан + Гүн инфра-улаан)
Mode 7 – Улбар шар (Тод шар + Улаан+ Ойр инфра-улаан + Гүн инфра-улаан)
1. Хүзүү, цээжний хэсгээ цэвэрлэж, хуурай болгоно. Тос, крем түрхээгүй байхад илүү үр дүнтэй. 2. Маскийг хүзүү, цээжний хэсэгтээ зүрхэн хэлбэр нь таарахаар зөөлөн нааж байрлуулна. 3. Төхөөрөмжийг асааж, арьсны хэрэгцээндээ тохирсон LED горим (Mode 1–7)-оос сонгоно. 4. Нэг удаагийн арчилгаа 10 минут үргэлжилнэ. Төхөөрөмж автоматаар унтарна. 5. Маскаа аваад, арьс арчилгаагаа хийнэ.
Байршил
|
Үлдэгдэл 0 |