Гол агуулга руу шилжих
250,000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй!

Сагс (0)

Сагс хоосон байна

Бидний тухай

Арьс арчилгааны дэлхийн шилдэг брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр түгээдэг, 13 жилийн туршлагатай компани.

«Ажила Бьюти» ХХК нь орчин цагийн арьс арчилгааны хөгжил, шинэ нээлтүүдийг тодорхойлогч дэлхийд болон Азидаа шилдэгт тооцогдох томоохон брэндүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголынхоо зах зээлд амжилттай таниулж яваа салбартаа тэргүүлэгч, манлайлагч, 13 жилийн туршлагатай компани юм.

Албан ёсны эрхтэй бүтээгдэхүүн

Бид бүх бүтээгдэхүүнээ брэнд эзэмшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсноор албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол улсад борлуулдаг. Ийнхүү борлуулахдаа үйлдвэрлэгч улсаас гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin) болон бусад аюулгүй чанарын гэрчилгээ, шинжилгээний бичиг зэргийг хууль дүрмийн дагуу бүрдүүлж, бүх бүтээгдэхүүндээ гаалийн татвар төлж, мэргэжлийн хяналтын байцаагчаар шалгуулахаас гадна эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, зориулалтын хөргүүртэй агуулахад хадгалдаг.

Манай брэндүүд

AJILA, Kuoca, Klavuu, Cremorlab, Wellage, Elishacoy, Humanano, Rosy Drop, Beklare, Baron, Woodbury, SkinClinic, Sioris, 107, ZERO ONE, BYRYZN, FRANZ, Silk’n, Ultra V зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Бүх брэнд

Салбар дэлгүүрүүд

Улаанбаатар хотын Шангри-Ла, Энканто, Гранд Плаза, Макс молл, Москва их дэлгүүр, Алтжин бөмбөгөр, Sunday Plaza зэрэг 7 салбар дэлгүүрээр үйлчилж байна. Салбаруудын байршил

Холбоо барих

  • Төв оффис: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Сакура Тауэр, 6-р давхар 601 тоот
  • Утас: 7705-9292
  • И-мэйл: [email protected]