Нэг. Ерөнхий заалт
www.ajila.mn цахим худалдааны сайт нь “Ажила Бьюти” ХХК - ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь тус вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхэд үүсэх байгууллага, хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
- Хэрэглэгч www.ajila.mn цахим худалдааны сайтын үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
- Тус сайтад орсон бүхий л цахим худалдааны тэмдэгтүүд нь “Ажила Бьюти” ХХК - ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүнүүд нь тухайн брэндүүдийн өмч болно.
- Компанийн нэр, лого, тэмдэгт, бусад загвар, арьс оношлох тест, материалыг хуулбарлах, олшруулах, дуурайх, зөвшөөрөлгүйгээр өөр бусад зүйлд ашиглахыг хатуу хориглоно.
Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг
- Хэрэглэгч цахим худалдаан сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн захиалахдаа бүтээгдэхүүний тайлбартай бүрэн танилцах, судлах, өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн эсэхийг мэдсний үндсэн дээр захиалга хийх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь www.ajila.mn онлайн системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцах бөгөөд "Ажила Бьюти” ХХК хариуцахгүй болно.
- Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, найрлагын мэдээллийг авах, шаардах эрхтэй.
- Хэрэглэгч болохыг хүссэн хүн бүр вэб сайтын бүртгэлд хамрагдах боломжтой бөгөөд цахим сайтын талаар санал гомдол, хүсэлт, шүүмж зэргийг үйлчилгээний нөхцлийн дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Хэрэглэгч бүртгэл болон онлайн захиалгатай холбоотой оруулсан мэдээлэл (утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалгын төлбөрийн мэдээлэл) үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.
Гурав. “Ажила Бьюти” ХХК-ийн эрх, үүрэг
- www.ajila.mn өөрийн цахим худалдааны сайтаараа дамжуулан албан ёсны эрхтэйгээр Монгол улсад худалдан борлуулах зөвшөөрөлтэй, шаардлага хангасан брэнд бүтээгдэхүүнийг борлуулах, бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн хийсэн онлайн захиалгынх нь талаар мэдээллээр хангах, захиалгыг нь үнэн зөв, баталгаатай хүргэх үүрэгтэй.
- Худалдан авалт хийхэд оруулсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байхыг бүрэн хариуцна.
- Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний талаарх бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт, засвар, шинэчлэлт оруулах эрхтэй.
- Байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалж захиалгад алдаа гарах, буруу бүтээгдэхүүн хүргэгдсэн бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
- Хэрэглэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэн, байгууллагаас шалтгаалсан гомдол биш нөхцөлд гомдлыг барагдуулахаас татгалзах эрхтэй.
Дөрөв. Захиалга хийх, төлбөр төлөх, цуцлах
Захиалга хийх
- Хэрэглэгч www.ajila.mn сайтаар 24 цагийн туршид хэдийд ч нэвтэрч хэдэн ч удаа захиалга хийх боломжтой.
- Захиалга хийхийн тулд бүртгүүлж, бүртгэлтэй нэр, нууц үгээр системд нэвтэрнэ.
Захиалга баталгаажуулах
- Хэрэглэгч захиалга хийхдээ банкны карт, Social Pay, QPay, StorePay зэрэг төлбөр төлөх боломжтой нөхцлүүдээс сонгон төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд бүртгэгдэн захиалга хүсэлтийн дагуу автоматаар баталгаажна.
- Хэрэглэгч Дансаар шилжүүлэх нөхцлийг сонгож захиалга хийсэн тохиолдолд тухайн захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, баталгаажуулна. Төлбөрийг 48 цагийн дотор зааврын дагуу шилжүүлээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл дахин шинээр захиалга хийх боломжтой.
- Хэрэглэгч зааврын дагуу 48 цагийн дотор төлбөрийг шилжүүлээгүйгээс шалтгаалж тухайн хэрэглэгчийн захиалга цуцлагдсан тохиолдолд "Ажила Бьюти" ХХК хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч захиалга баталгаажсанаас хойш захиалгыг цуцлах, өөрчлөх, буцаах боломжгүй.
- Захиалгыг баталгаажуулж, хэрэглэгчийн и-мэйл хаягаар тухайн захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл, бүтээгдэхүүний тоо ширхэг, хэмжээ, үнэ зэргийг илтгэсэн мэдээллийг илгээх болно.
- Захиалга хийхэд ашигласан банк болон төлбөрийн нөхцөл хариуцагч байгууллагын төлбөрийн системээс үүсэн асуудлаас шалтгаалж, төлбөр шилжээгүй, захиалга баталгаажаагүй нөхцөлд үүсэн аливаа асуудал, эрсдлийг "Ажила Бьюти ХХК" хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч AJILA beauty фэйсбүүк хуудсын чатаар, 7705-9292 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл [email protected] хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт ирүүлэх боломжтой.
Захиалга цуцлах
Хэрэглэгч онлайн захиалга хийснээс 48 цагийн дотор төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулах боломжтой ба энэ хугацаанд захиалгад өөрчлөлт оруулах боломжтой. Төлбөр төлөгдөж, захиалга бэлтгэх үйл явц эхэлсэн тохиолдолд захиалгыг цуцлах, буцаах, өөрчлөлт оруулах боломжгүйг анхаарна уу.
Тав. Хүргэлт
Онлайн захиалгын хүргэлтийн төлбөр Хүргэлтийн А бүсэд худалдан авалтын үнийн дүн 100,000₮ -өөс доош бол 5,000₮, 100,000₮ -өөс дээш бол 0₮ байна. Харин Хүргэлтийн Б бүсэд үнийн дүнгээс үл хамааран бүх хүргэлт 7,500₮ байна. “Шуурхай хүргэлт” нөхцөлийг сонгосон тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс үл хамааран 10,000₮ байна.
Хүргэлтийн А бүсэд дараах дүүрэг хороод багтана.
- БГД: 1-22 хороо
- БЗД: 1-19, 22, 24-27 хороо
- СХД: 1, 3-6, 8, 9, 12-20, 22-25, 27-31, 37, 38, 43 хороо
- СБД: 1-16 хороо
- ХУД: 1-11, 15-21 хороо
- ЧД: 1-13 хороо
Хүргэлтийн Б бүсэд дээрх А бүсэд багтаагүй дүүрэг болон хороод багтана
- Хэрэглэгчийн захиалгыг амжилттай баталгаажсанаас хойш Улаанбаатар хот дотор 1-3 хоногт, орон нутагт 3-7 хоногт хүргэлт хийгдэнэ. Шуурхай хүргэлтийн захиалга 16:00 цагаас өмнө баталгаажуулсан тохиолдолд тухайн өдөртөө багтан очно.
- Бүх нийтийн амралтын өдөр, олон нийтийг хамарсан онцгой байдал, хөл хорио зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамаарч захиалгын хүргэгдэх хугацаа хойшлогдож болно.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжихэд бүртгүүлсэн утасны дугаар болон и-мэйл хаягаар мэдэгдэл хэрэглэгчид очно.
- Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжихээс өмнө хаяг солиулах хүсэлт гаргах боломжтой. Харин захиалга амжилттай хийгдэж, хүргэлтийн компанид шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг солих боломжгүй ба зөвхөн хүргэлтийн компани руу шууд холбогдож хүсэлт гаргаж болно. Үүнтэй холбоотой үүсэх нэмэлт зардал, асуудалд "Ажила Бьюти" ХХК хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч хүргүүлэх хаяг болон холбогдох утасны дугаараа үнэн зөв, тодорхой бөглөх үүрэгтэй ба буруу мэдээлэл оруулснаас үүдэх асуудал, зардлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэв хэрэглэгч буруу хаяг оруулсан, хаягийн мэдээллээ дутуу бөглөх, захиалга хүргэх үед хүлээн авах боломжгүй, хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд "Ажила Бьюти" ХХК хариуцлага хүлээхгүй. Дахин хүргэлтэд гаргах бол нэмэгдэл төлбөр 5000₮ байна. Эсвэл оффис дээрээс өөрийн биеэр ирж авах боломжтой.
- Бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйл, цар тахалтай холбоотой хатуу хөл хорио, хил гаалийн үйл ажиллагаа биднээс шалтгаалахгүй саатсан, цаг уурын ноцтой нөхцөл байдал болон бусад хүчин зүйлийн улмаас хүргэлт, тээвэрлэлт тодорхой хугацаагаар саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй холбоо барьж мэдэгдэх болно.
- Хэрэглэгчийн захиалга алдаатай, гэмтсэн, дутуу очсон зэрэг "Ажила Бьюти" ХХК -иас шалтгаалсан асуудлыг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу бүрэн барагдуулна.
Зургаа. Бусад
Дээрх үйлчилгээний нөхцлийн заалтуудад "Ажила Бьюти ХХК" - ийн зүгээс өөрчлөлт оруулах боломжтой. Хэрэв өөрчлөлт орж, шинэчлэгдэх, засварлах, цуцлагдах тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаяг болон сошиал хаягаар тухай бүрт нь мэдэгдэж байх болно.