Сагс хоосон байна
Арьсыг анти-оксидантаар баяжуулж, эрч хүч өгснөөр гүн чийгшүүлж, цайруулах хөгшрөлтийн эсрэг давхар үйлдэлт серум маск
Ногоон цай зэрэг ургамлын гаралтай эрдэс бодисоор баялаг маск нь арьсыг уян хатан болгож, нарийн зураас, үрчлээг тэнийлгэхээс гадна анти-оксидантаар баялаг учраас залуу эсийг өдөөж, эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ. Арьсны гүнд үхжиж байгаа эсийг сэргээж, коллагены тасарсан гинжин холбоог нөхөж өгдөг. Арьсны гүний болон гадна давхаргыг ийнхүү холбож чангалчихаар арьс илүү гоё залуу, эрч хүчтэй харагддаг. Ховор эрдэс бодисоор баялаг халуун рашаан усаар хийгдсэн нь гундаж, ядарсан, эрч хүчгүй, сулбагар арьсанд гүн чийгшил өгнө. Арьсыг амин чухал тэжээлээр хангаж, эрүүл толигор, чийглэг, гэрэлтсэн болгоно.
Үрчлээний эсрэг түргэн тусламжийг яаралтай үзүүлж, нүүрний арьсыг толигор болгосноор залуу харагдуулна. Био целлюлоз материал нь маскны хамгийн дээд чанарын материал бөгөөд шим тэжээл, чийгшлийг арьсанд 100% хүргэдгээрээ онцлогтой. Коконатны хальсыг исгэж гаргасан технологиор хийгдсэн учраас арьсыг тэврэх мэт тав тухтай, ямар ч ажилд саад болохгүй тав тухтай байдлыг мэдрүүлнэ.