Cosmos Organic-аас баталгаажуулсан Sioris Deep In A Barrier тос нь эрчимжүүлсэн баялаг найрлагатай боловч гайхалтай хурдан шингэцтэй бүтэцтэй арьсыг гүн чийгшүүлэх, залуужуулах тос юм.
Deep In a Barrier тос нь витамин С, антиоксидантаар дүүрэн Юзу (Sioris байгалийн найрлага)-гаар баяжуулсан бөгөөд арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалж, арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Таману тос болон ши цөцгийн тос зэрэг арьсанд “хайртай” тосны хүчлээр баялаг тул коллагены үйлдвэрлэл, арьсны нөхөн төлжилтийг дэмждэг. Ногоон цайны ханд болон центелла азиатика ханд нь арьсны цочролыг арилгахад тусалдаг. Хуурай, мэдрэмтгий арьсыг шөнийн турш чийгшүүлж, илүү залуу харагдуулна.
Парабен, хиймэл үнэртэн, нэмэлт болон хортой химийн бодис агуулаагүй Sioris Deep In A Barrier тос нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай, гэмтсэн, хэт мэдрэмтгий арьсанд тохиромжтой. Агаар нэвтрэхгүй савлагаа нь бүтэц, үйлчилгээг шинэхэн байлгана.
Үнэрийн хувьд Таману тос ньөвөрмөц үнэртэй бөгөөд энэ үнэр нь эхэндээ хүчтэй байж болох ч алга болно. Sioris бүтээгдэхүүндээ хэзээ ч хиймэл үнэртэн хэрэглэдэггүй тул энэ үнэр нь байгалийн гаралтай учраас санаа зоволтгүй. Баялаг, өтгөн хэрнээ хурдан шингэнэ.
рН 5.73±1. Хиймэл анхилуун үнэр, өнгө, парабен, сульфат, амьтны гаралтай бүтээгдэхүүн, спирт, эрдэс тос, эфирийн тос, силикон ороогүй, веган.
Sioris нь юзу, ногоон цай, органик чавганы ус зэрэг өндөр чанартай цэвэр, органик орцуудаас бүрдсэн бөгөөд антиоксидантаар баялаг, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Арьсны төрөл - Хуурай, цочромтгой, хэт мэдрэмтгий гэх мэт бүх төрлийн арьс
Арьсны асуудал - Хуурай, хуурайшсан, гундсан, ядарсан, цочромтгой, хэт мэдрэмтгий арьс
Нээснээс хойш 6 сарын дотор хэрэглэнэ. Шөнийн арьс арчилгааны төгсгөлийн шатанд хэрэглэнэ. Хэт хуурай арьстай бол өдрийн арчилгаанд хэрэглэж болно.
Citrus Junos Fruit Water (65%), Calophyllum Inophyllum (Alexandrian Laurel) Seed Oil (5%), Macadamia Ternifolia (Macadamia) Seed Oil (5%), Isoamyl Laurate, Water, Glycerin, Cetearyl Alcohol, Butyrospermum Parkii (Shea) Butter (2%), Stearic Acid, Glyceryl Stearate SE, Cetearyl Glucoside, Akebia Quinata Extract, Sodium Hyaluronate, Centella Asiatica (Gotu Kola) Extract, Polygonum Cuspidatum (Japanese Knotweed) Root Extract, Camellia Sinensis (Green Tea) Leaf Extract, Chamomilla Recutita (Matricaria) Flower Extract, Rosmarinus Officinalis (Rosemary) Leaf Extract, Hydrogenated Olive Oil, Olea Europaea (Olive) Fruit Oil, Olea Europaea (Olive) Oil Unsaponifiables, Cetearyl Olivate, Sorbitan Olivate, Hydrogenated Vegetable Oil, Allantoin, Tocopherol, Beta-Glucan, Scutellaria Baicalensis (Baikal Skullcap) Root Extract, Paeonia Suffruticosa (Moutan) Root Extract, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Arginine, p-Anisic Acid, Sclerotium Gum, Citric Acid
Байршил
|
Үлдэгдэл 6 |