С болон B2 аминдэм, хүнсний эслэг, цайр, төмөр, фосфор болон калигийн өндөр агууламжтай уг винегарыг хоол боловсруулалт, дархлааны систем, нүд болон зүрхний эрүүл мэндээ дэмжих зорилгоор эрт үеэс солонгосын дээд зиндааны гэр бүлүүд хүнсэндээ тогтмол хэрэглэсээр иржээ. Эслэгийн өндөр агууламжтай, илчлэг маш бага, шээс хөөх шинж чанартай учраас биеийг хоргүйжүүлэх, хаван хөөх, жин бууруулах зорилгоор мөн хэрэглэдэг.
Ханегагийн гэр бүл өөрийн талбайдаа тарьсан өвлийн амтат гуагаа 10 жил дарсан дээд зэргийн винегарын дээжтэй холиод дахин 3 жил эсгэж энэхүү бүтээгдэхүүнээ хийдэг. Өвлийн амтат гуаны тааламжтай, чихэрлэг амтыг уг винегараас мэдрээрэй.
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Өөр зүйлтэй холиогүй бол хөргөгчинд хадгалах шаардлагагүй.
Winter melon vinegar-ыг өөрийн сонирхолдоо тааруулан олон янзаар хэрэглэх бооломжтой. Биеэ хоргүйжүүлэх, эсийн исэлдлээс хамгаалж антиоксидант ашиг тусыг нь хүртэх, бодисын солилцоогоо хэвийн явуулах, өтгөн хаталтаас сэргийлэх зорилгоор өглөөд нэг халбагыг тасалгааны хэмтэй устай хольж ууна. Амны цангаагаа тайлахдаа ч эрүүл мэндээ бодъё гэвэл нэг стакан газтай усанд нэг халбага винегар, зүсэм нимбэг хийгээд уугаарай. Мөн салатанд хутгах, бага зэргийн хар перецтэй холиод бууз, банш дүрж идэх зэрэг өөрийн хүссэн хэлбэрээр хүнсэндээ хэрэглэх боломжтой.
Байршил
|
Үлдэгдэл 3 |