Нарны хэт ягаан туяанд хамгийн их өртөж, сэвх нөсөө үүсээд байдаг зовхины доод хэсэгтээ наагаад 10-12 цагийн турш UV-A туяанаас 98.1%, UV-B туяанаас 99.9% хамгаалаарай. Арьсыг эсийн түвшинд эрүүлжүүлж, нөхөн сэргээх үүдэл эс болон EGF, FGF өсөлтийн факторууд агуулсан тул нарнаас хамгаалангаа тухайн хэсэгт үүссэн хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой.
Өдрийн турш нарны тосоо олон дахин сэргээх боломжгүй хүмүүст нэн тохиромжтой. Олон цагаар гадаа байх өдрүүддээ наагаад гараарай.
Гадагш гарахын өмнө цэвэрлэсэн, хуурай арьсандаа нааж, хамгаалалтын хуулгыг салгаж авна. Үүдэл эстэй эссенцийг наалт дээрээ түрхэж, шингээсний дараа хүссэн будалтаа хийгээд гараарай. Наалтаа салгахдаа үзүүр хэсгээс нь хурууны өндгөөр зөөлөн үрж, хуйлах маягаар хуулна.
Байршил
|
Үлдэгдэл 0 |