Хуримын сарууд айсуй. Зуны сүүл, намрын эхэн сараар хуримаа хийхээр төлөвлөж байгаа бол яг одоо л арьсандаа анхаарч эхлэх цаг! Гэрэлтсэн, эрүүл, булбарай арьсыг бид нэг шөнийн дотор олж авч чадахгүй. Гэхдээ зөв бүтээгдэхүүнүүдээ сонгож, тууштай арчилгаа хийснээр богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрэх боломж бас бий шүү. Ингээд хуримаа хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа орсон хайрын шувуухайнууддаа Ажилагаас нь хамгийн үр дүнтэй арьс арчилгааны зөвлөгөөг хүргэе.
ВИТАМИН Ц СЕРУМ БА ИДДЭГ КОЛЛАГЕН
Витамин Ц нь коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлж өгдөг гол идэвхтэй найрлагуудын нэг юм. Жаахан хүүхдүүдийн арьс коллагенаар хангалттай дүүрсэн байдаг учраас хайр хүрэм булбарай, жигд, толигор харагддаг. Харамсалтай нь 27 наснаас эхлээд бидний арьс дахь коллагений үйлдвэрлэл зогсож, түүнээс хойш байнга алдагдаж эхэлдэг. Үр дагаварт нь арьс хонхойж, үрчлээ үүсэх, өнгөө алдах гэх мэт хөгшрөлтийн шинж тэмдэгүүд эрчимждэг. Тиймээс залуу, толигор арьсаа удаан хадгалъя гэвэл коллагений үйлдвэрлэлийг тасралтгүй дэмжих учиртай. Үүнд зориулсан эхний санал болгох бүтээгдэхүүн бол витамин Ц агуулсан серум. /Санал болгох бүтээгдэхүүн https://ajila.mn/product/294439/
Уг серумыг арьс арчилгааныхаа салшгүй нэг хэсэг болгосноор коллагений үйлдвэрлэлийг дэмжих боломжтойгоор гадна антиоксидант учраас байгальд байдаг чөлөөт радикалууд болох агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа зэргээс арьсыг давхар хамгаалалж өгдөг. Витамин Ц агуулсан серумыг өглөөний арьс арчилгааныхаа нэг хэсэг болгож, нарны хамгаалалтын тостой хослуулж хэрэглээрэй. Витамин Ц нь агаартай исэлдэх болон нарны гэрлийн нөлөөгөөр чанараа маш хурдан алддаг найрлага учраас задалснаас хойш үйлчилгээний чанар нь буурдаггүй, дэвшилтэт найрлага, зөв сав баглаатайг сонгох нь чухал юм шүү.
Хуримын өдөр ойртсон, асар богино хугацаанд коллаген бүүст хийх шаардлагатай байгаа бол бидэнд бас нэгэн санал болгох бүтээгдэхүүн бий. Энэ бол 107 брэндийн иддэг коллаген. /санал болгох бүтээгдэхүүн https://ajila.mn/product/294443 /
Зах зээл дээр байдаг энэ төрлийн коллагенуудтай харьцуулбал хамгийн бага молекултай, 4000 мг загасны пептидээр гаргаж авсан коллагений агууламжтай учраас арьсанд богино хугацаанд “Жинхэнэ” хүрч үйлчилнэ. Цүнхлээд явахад хялбар жижиг савлагаатай, усаар даруулах шаардлагагүй, шахаад идчих цэлцэгнүүр бүтэцтэй болохоор хуримын бэлтгэлээ базаагаад, завгүй гүйж явахдаа ч өдөр алгасалгүй хэрэглэж, үр дүнг нь үзэх боломжтой юм шүү.
РЕТИНОЛ
Хуримын өдрөө зөөлөн булбарай, залуу арьстай харагдахыг хүсч байвал яг одооноос оройн арьс арчилгаандаа ретинолыг нэмээрэй. Ретинол нь хөгшрөлтийн эсрэг бат зогсдог өндөр үр дүнтэй идэвхтэй найрлага бөгөөд хялгасан үрчлээг бүдгэрүүлж, арьс чангалахаас гадна нүх агшаах, сорви, нөсөө толбыг бүдгэрүүлэх зэрэг бидний мөрөөдлийн гэмээр олон үйлчилгээг нэг дор үзүүлэх чадвартай.
Ажила дэлгүүрүүдэд ретинолоос 11 дахин хурдан үр дүнгээ өгөх, арьсыг цочроож, хэт мэдрэгшил үүсгэхгүй ретинолын дараа үе болох РЕТИНАЛЫН найрлагатай шинэ серум ирсэн. Залуу арьсаа хадгалах хүсэлтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой бүтээгдэхүүний нэг. /бүтээгдэхүүнийг онлайнаар захиалах https://ajila.mn/product/401595 /
ЭССЕНЦ ТОНЕР
Арьсандаа идэвхтэй найрлагууд хэрэглэж, хурдан хугацаанд үр дүнд хүрэхийг эрмэлзэж байгаа бол сууринд нь сайн чанарын эссенц тонер хэрэгтэй. Өглөө, оройдоо арьсаа сайтар цэвэрлэсний дараа эссенц тонер түрхсэнээр арьсыг чийглэн балансжуулж, араас нь хэрэглэх идэвхтэй найрлагуудыг үр дүнтэй шингээн авахад бэлтгэдэг. Тонерийн үүрэг давхар гүйцэтгэж байгаа учраас арьсны өнгийг жигдэлж, гэрэлтсэн харагдуулахад нь чухал үүрэг оролцоотой. /Санал болгох бүтээгдэхүүн https://ajila.mn/product/250403?page=1/
ОХЬ ТОС БОЛОН ГУАША
Охь тосны хэдхэн дусал арьсыг тэжээлээр хангаж, чийгшүүлэх хангалттай чадвартай байдаг. Серумын дараа охь тосноос хэрэглэж, арьсаа массажласнаар хэрэглэсэн идэвхтэй найрлагуудаа сайтар түгжиж авахаас гадна цусны эргэлтээ сайжруулах, арьсныхаа өнгийг сэргээж, чангалах боломжтой. Хэрэв гелэн болон хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос хэрэглэж байгаа бол охь тосоо эдгээр тосныхоо дараа, харин өтгөн бүтэцтэйг хэрэглэж байгаа бол охь тосоо өмнө нь хэрэглээрэй.
Гуашаг тогтмол, зөв хэрэглэж чадвал гайхалтай үр дүнд хүрэх боломжтой байдаг. Тиймээс онлайнаар мэргэжлийн хүний зөвлөгөө видеог дагаж хийх замаар олон сайхан боломжуудаа нээгээрэй. /Санал болгох бүтээгдэхүүн https://shorturl.at/0WmO5 /
МАСК
Хуримын өдрүүд ойртож, хийх ажил нэмэгдэх үеэр биед үүссэн стресс арьсанд хүртэл нөлөөлж, хуурайшилт, эмзэгшил үүсгэх нь бий. Тиймээс хуримын өдрөөсөө 7-10 хоногийн өмнө идэвхтэй найрлагууд бүхий шийт маскуудыг өдөр бүр тавиарай. Чийгшүүлэх, тайвшруулах, тэжээл өгөх маскуудыг тогтмол тавьснаар арьсны бүтцээ хамгаалж, учирч болох гэнэтийн эрсдлүүдээс сэргийлэх боломж бүрдэх юм. /Санал болгох бүтээгдэхүүнүүд Гүн цэвэрлэх- https://ajila.mn/product/250417 Чийгшүүлэх- https://ajila.mn/product/241631 Тэжээл өгөх- https://ajila.mn/product/294438 Тайвшруулах- https://ajila.mn/product/241604?page=1/
Мөн ядарснаас болж хуримын ордонд панда шиг нүдтэй зогсохгүйн тулд зовхины маскийг заавал хэрэглээрэй. /Санал болгох бүтээгдэхүүн https://ajila.mn/product/250708?page=1/
МИСТ
Цүнхэндээ мист авч явдаггүй бол яг одоо өөрчлөх цаг нь иржээ. Тэр нь чийгшүүлэгч тосны өмнө серум хэлбэрээр түрхчих боломжтой бол бүр янзтай. Манайх шиг эрс хуурай уур амьсгалтай газар зөвхөн өглөө, оройдоо арьсаа чийгшүүлээд, бусад үед нь хайхралгүй орхиход тохиромжгүй үеүд гэж бий. Жишээ нь хуримын бэлтгэл үе. Тиймээс өнөөдрөөс мистээ цүнхлээд гараарай. Өдрийн турш нарны тос, будаг дээрээ цацаж, арьсаа чийгшүүлэх, давхар хамгаалах үүрэгтэй мистийг сонгохоо мартуузай. /Санал болгох бүтээгдэхүүн https://ajila.mn/product/294435/
ГУУЖУУЛАГЧ
Арьсны эрчимтэй арчилгааны үед ч, энгийн үед ч орхигдуулж болохгүй хамгийн чухал зүйлсийн нэгд гуужуулалт ордог. Арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж, шинэчлэгхгүйгээр ямар ч идэвхтэй найрлага хэрэглээд үр дүнд хүрэхэд бэрх. Тиймээс арьсандаа тохирох гуужуулагчийг 7 хоногт 2-3 удаа заавал хэрэглээрэй. /Санал болгох бүтээгдэхүүн https://ajila.mn/product/244374?page=1/
ЭРЧИМТЭЙ АРЧИЛГАА
Хурим болоход 10 хүрэхгүй хоног үлдсэн үед арьсанд нь эрч хүч, гэрэл гэгээ дутсан мэдрэмж төрөөд байвал гэртээ хэрэглэж болох эрчимжүүлсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг сонирхоод үзээрэй. Гоо сайхны салбар хөгжихийн хэрээр олон төрлийн эрчимт үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүнүүд зах зээлд танилцуулагдсаар байна. Гол анхаарах зүйл нь арьсаа цочроохгүй байх. Тиймээс арьс арчилгааны зөвлөхүүдтэй сайтах ярилцсаны дараа өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгоорой. /Санал болгох бүтээгдэхүүн https://ajila.mn/product/241620 https://ajila.mn/product/241621 /
БИЕИЙН АРЬС АРЧИЛГАА
Хуримын өдөр зөвхөн нүүрний арьс гэрэлтсэн, булбарай байгаад хангалтгүй. Гоёмсог даашинзны ард гэрэлтэх биеийн арьсандаа ч мөн анхаарал тавиарай. Биеийн арьсыг зөөлөн, булбарай байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол гуужуулалт. Зуны улирал ч ирж байна, тэмдэглэлт өдөр нь ч ойртож байна. Арьсаа тогтмол гуужуулаад, сайтар чийгшүүлээд байж дээ.
/Санал болгох бүтээгдэхүүн Гуужуулагч- https://ajila.mn/product/254059 Чийгшүүлэгч- https://ajila.mn/product/271577/
Comments