Нарны тосыг тогтмол, зөв хэрэглэж чадвал маш олон ашиг тусыг нь нэг зэрэг хүртэх боломжтой байдаг. Тиймээс арьсаа залуу, уян хатан, эрүүл чигээр нь удаан хадгалахыг хүсвэл нарны тосыг зөв хэрэглэхэд туслах дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
Түгээмэл асуулт хариултууд
ТОСЛОГ АРЬСАНД НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ ГЕЛЭН ТОС ТОХИРОМЖТОЙ ЮУ?
Тийм. Гелэн тоснууд нь хөнгөн бүтэцтэй, хурдан шингэдэг, наалдамхай бус учраас тослог болон батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой байдаг. Энэ төрлийн тос нь арьсны тослогийг нэмэгдүүлж, нүх сүвийг бөглөхгүйгээр нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүргээ сайн гүйцэтгэдэг.
/Санал болгох бүтээгдэхүүн KLAVUU UV PROTECTION FRESH SUN GEL SPF50+/PA++++ 50ML /
БАТГА ГАРСАН АРЬСАНД НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ ТОС ТҮРХЭЖ БОЛОХ УУ?
Батга гарсан арьсанд нарны хамгаалалттай тос түрхэх зайлшгүй шаардлагатай. Батгатай арьсыг нарнаас маш сайн хамгаалахгүй бол үрэвсэл улам бүр газар авч, сорви, нөсөө үүсэх өндөр эрсдэлтэй. Зарим батганы эсрэг бүтээгдэхүүнүүд арьсыг нарны хэт ягаан туяанд хэт мэдрэг болгодог учраас нарны хамгаалалт хэрэглэх нь маш чухал. Энэ төрлийн арьсанд нүх бөглөхгүй, тос агуулаагүй нарны хамгаалалтын бүтээгдэхүүнүүдээс сонгох хэрэгтэй.
/Санал болгох бүтээгдэхүүн KLAVUU VEGAN ZINC SUNCREAM SPF50+/PA++++ 50ML /
НАРНЫ ТОСЫГ ГЭРТЭЭ ӨНЖИХ ӨДРӨӨ Ч ТҮРХЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Тийм. Нарны хэт ягаан туяа, ялангуяа арьсанд хөгшрөлтийн шинж тэмдгийг үүсгэж байдаг UVA туяа цонхыг нэвтлэх чадвартай байдаг учраас гэртээ өнжсөн өдрөө ч нарны тосоо заавал түрхэх хэрэгтэй. Мөн зарим төрлийн гэрэлтүүлэг, дэлгэцний хөх туяа зэрэг нь ч мөн арьсанд сөрөг нөлөө үзүүлэх чадвартай гэдгийг мартаж болохгүй.
/Санал болгох бүтээгдэхүүн OLIGO HYALURONIC ACID SUN CREAM SPF50+/PA++++ UVA/UVB PROTECTION 50ML /
Comments