KLAVUU нь KLAR буюу цэвэр тунгалаг + VUU буюу харагдац гэсэн утгатай Швед үгийн нийлэмж бөгөөд [Klar View] (Клаавью) буюу “Арьсыг цэвэр тунгалаг харагдуулах” гэсэн утгыг илэрхийлдэг.
KLAVUU нь далайн сувд гэх өвөрмөц орц найрлагыг агуулсан Солонгосын гоо сайхны анхны брэнд юм. Бүтээгдэхүүн бүр нь далайн цэнгэг тунгалаг чанар, тэнгисийн сувд болон бүрэн танигдаагүй далайн бусад түүхий эдийг агуулдаг.
Арьсанд сайн, ашиг тустай орц найрлагыг ямагт шинээр бий болгон дэлгэрүүлдгээрээ KLAVUU нь өндөр үр нөлөөтэй, шинэ шийдлийг олгож буй гоо сайхны брэнд гэж хэлж болно.
KLAVUU нь үр нөлөөтэй гоо сайхны бүтээгдэхүүн хийх түүхий эдээ олборлохдоо байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулахгүй байж, тогтвортойгоор зэрэгцэн орших үзэл санааг баримталдаг билээ. Байгаль дэлхийгээ хамгаалангаа хүний арьсанд яг тохирсон бүтээгдэхүүн бүтээнэ гэдэг амаргүй. Хэдий тийм боловч дэлхий ээжтэйгээ эрүүлээр хамт оршихдоо бид байгалийн түүхий эд, түүнийг олборлох үйл явц, сав баглаа боодол, агуулах савандаа байгальд хортой, байгаль орчныг гэмтээх аливаа зүйлийг агуулахгүй, урт хугацаанд тогтвортой байх зарчмыг дээдлэн ажилладаг.
Clean
Арьсаа аюулгүй, стрессгүй байлга
Сleanical
Үр нөлөөтэй технологи шингэсэн
Sustainability
Тантай хамт байна