Cremorlab брэндийн түүх улаан халуун рашааны T.E.N. Water® гэх нэгэн онцгой уснаас эхтэй. Энэхүү брэндийн бүх бүтээгдэхүүнд нэрмэл усны оронд ашиглагддаг рашаан ус буюу T.E.N. гэдэг нь “Thermal waters” (халуун рашаан) “Eco Energy” (эко энерги), “Natural Nourishment” (байгалийн шим тэжээл) гэсэн үгсийн товчлол буюу “Шинэ амьдралын төлөө нэг болж нэгдсэн ус” гэх утгыг илэрхийлдэг.
T.E.N. Water нь байгалийн гаралтай харшлын эсрэг орц агуулдаг, маш сайн чийгшүүлэх үр нөлөөтэй бөгөөд дерматитийг даамжруулахгүйгээр арьсыг чийгээр тэтгэн тайвшруулдаг нь батлагдсан өвөрмөц онцгой ус юм. Дэлхий дээрх өөр бусад халуун рашаантай харьцуулахад энэ усны эрдсийн агууламж нэлээд өндөрт тооцогддог.
Хүний биед нэн шаардлагатай зэс, цайр, магни, кальци, манган төдийгүй селен, ванадий зэрэг ховор эрдсийг агуулдаг бөгөөд ялангуяа селен л гэхэд хоргүйжүүлэх чанараараа Е витаминаас 2000 дахин илүү, арьсны элдэв загатнааг намдааж, арьсны гэмтлийг анагаах өндөр үр нөлөөтэй байдаг.