Цэвэрлэгч, тонер, чийгшүүлэгч тос зэргийг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглээд дадчихсан бол маш сайн! Тэр дунд нь нарны тос багтдаг бол бүр супер!
Бидний дунд арьсаа эрүүл, залуу чигээр нь хадгалахад хамгийн чухал нөлөөтэй зүйл “нарны тос” гэдгийг ойлгож, үнэлдэггүй хүмүүс байсаар байгаа нь харамсалтай. Гэтэл арьс хөгшрөх шалтгааны 90 хувь нь нарны тос хэрэглээгүйгээс үүдэлтэй байдаг. Арьс арчилгааны бусад бүтээгдэхүүнүүд хэдий үнэтэй, чанартай байлаа гээд нарны тосыг л тогтмол, зөв хэрэглэхгүй бол үр дүнгүй. Тиймээс нарны тосны ач холбогдол, зөв хэрэглээний талаар дахин нэг ярилцаж, алдаршуулцгаая!
Нарны тос нь өөрт агуулагдах идэвхтэй найрлагуудын тусламжтайгаар нарны хэт ягаан туяаг шингээх, ойлгох, сарниулах замаар арьсыг хамгаалж байдаг. Органик найрлага болох авобензон нь нарны хэт ягаан туяаг өөртөө шингээж авдаг бол органик бус найрлагууд болох цайрын оксид, титаниум диоксид зэрэг нь сарниулах, буцаан ойлгох үүрэг гүйцэтгэдэг. Үүний үр дүнд арьс түлэгдэх, хөгшрөх, улмаар арьсны хорт хавдар үүсэх зэрэг олон эрсдлээс сэргийлдэг.
Арьсыг хурдан хугаацанд хөгшрүүлдэг зүйл бол нарны хэт ягаан туяа гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үрчлээ, сэвх, нөсөө үүсч, хөгшрөлт асар хурдан явагддаг. Харин нарны тос нь арьсанд хамгаалах давхаргын үүрэг гүйцэтгэж, залуу арьсыг удаан хадгалахад шаардлагатай уургийн эх үүсвэр болох коллаген, эластиныг устахаас хамгаалснаар залуу арьсаа удаан хадгалахад гол үүрэг гүйцэтгэж байдаг.
Итгэнэ үү байна уу өөрөө л мэд. Нарны хэт ягаан туяа нь арьсны эсийн ДНХ-д хүртэл нөлөөлж, хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс UVA, UVB туяаны өндөр хамгаалалттай нарны тосыг жилийн 4 улирал тогтмол хэрэглэснээр арьсны хорт хавдар тусах эрсдлээ бууруулах боломжтой.
Хэрэв чи нөсөө, толбо үүссэн, жигд биш арьсны өнгөтэй бол нарны тосыг тогтмол, зөв хэрэглэдэггүй байх магадлал өндөр. Нарны хэт ягаан туяанд хордсон арьс нь арьсны өнгийг хариуцдаг пигмент болох меланиныг хэтрүүлэн үйлдвэрлэж, дээрх шинж тэмдгүүдийг бий болгодог. Нэг үүссэн бол арилгахад хялбар биш учраас нарны тосоо тогтмол хэрэглэж, хамгаалах нь чухал.
Бидний дунд наранд түлэгдэж үзээгүй хүн ховор байх. Улайна, хорсоно, загатнана, гуужна. Даамжирвал арьсны хорт хавдарт ч хүргэх эрсдэлтэй. Нарны хэт ягаан туяа, тэрдундаа UVB туяа нь арьсны гадаргууг гэмтээж, түлэгдэлт үүсгэхдээ гаргуун. Тиймээс, ялангуяа зуны улиралд гадаа удаан байх үедээ өндөр хамгаалалт бүхий нарны тосыг зааврын дагуу “сэргээж” хэрэглэхээс гадна шүхэр, нүдний шил, хувцас зэргийн тусламжтай арьсаа давхар хамгаалж хэвшээрэй.
Нарны хэт яагаан туяа нь арьсыг уян хатан, бат бөх, хүүхдийн мэт булбарай байлгах үүрэгтэй уургийн эх үүсвэр болох коллагенийг устгаж байдаг. Коллаген багассанаар арьсанд хөгшрөлт хурдан явагдах үндэс суурь тавигддаг. Тиймээс арьсныхаа коллагенийг удаан хугацаанд хадгалъя гэвэл жилийн 4 улирал, гэртээ өнжсөн өдрөө ч нарны тосыг тогтмол хэрэглэх шаардлагатай.
Нарны хэт ягаан туяа нь арьсыг эмзэгшүүлж, үрэвсэл, улайлт үүсгэх эрсдэлтэй. Эмзэгшиж, улайсан арьс мэдрэг болж, бусад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээс харшлах магадлал нь ч дагаад өсдөг. Хэрэв чи эмзэг, мэдрэмтгий арьстай бол энэ нөлөө улам тод мэдрэгдэх болно. Тиймээс эмзэгшлээс сэргийлэх, бууруулах зорилгоор нарны тостой өдөр бүр найзлаарай. Эмзэг, мэдрэмтгий арьсанд “sensitive” болон “hypoallergenic” гэсэн тэмдэглэгээтэй нарны тоснууд сайн тохирдог.
Хэрэв чи нарны тосыг зөвхөн халуун зуны улиралд л хэрэглэх шаардлагатай гэж боддог бол эндүүрч байна. Нарны хэт ягаан туяа өвөл ч, үүлтэй өдрүүдэд ч, тэр бүү хэл гэртээ байхад ч бидний арьсны гадаргууд нөлөөлж байдаг. Тиймээс нарны тосыг улирлаас хамаарахгүйгээр өдөр бүр, өглөөний арьс арчилгааныхаа нэг хэсэг болгосноор бид үр шимийг бүрэн хүртэх боломжтой юм шүү.
Ажилагийн салбаруудад худалдаалагдаж буй нарны тоснууд
OLIGO HYALURONIC ACID SUN CREAM SPF50+/PA++++ UVA/UVB PROTECTION 50ML
Нарнаас хамгаалангаа чийгшүүлэх үйлчилгээтэй Ajila брэндийн цоо шинэ нарны тос. Маш жижиг бүтэцтэй молекул бүхий олиго гиалуроны хүчил агуулсан учраас арьсны гүнд ямар ч саадгүй нэвтэрч, дотроос нь эрчимтэй чийгшүүлнэ. Энгийн гиалуроны хүчил харьцангуй том молекултай байдаг учраас арьсны зөвхөн өнгөн хэсгийг чийгшүүлдэг бол олиго гиалуроны хүчил нь арьсыг гүний давхаргаас нь чийгшүүлж өгдгөөрөө давуу талтай. Арьс гүнээсээ чийгших тусам чийгшлээ хадгалах хугацаа уртсаж, үрчлээ үүсэх, хөгшрөх явц удааширна.
CREMORLAB UV PROTECTION AQUA O₂ SHIELD SPF50+/PA++++ 50ML
Зөөлөн бүтэцтэй, зузаарч бөөгнөрдөггүй, чийгшүүлэх нарны хамгаалалттай тос. Найрлага дахь хүчилтөрөгч, далайн замаг нь арьсыг цэвэршүүлж, сэргэг тунгалаг болгох үйлчилгээтэй. Харшил үүсгэхгүй. Наалдахгүй, хөнгөн бүтэцтэй нүүр биеийн алинд ч түрхэж болдог. Арьсыг давхар гар утас, компьютер, зурагтны цэнхэр гэрлээс хамгаална. Чийгшүүлэх эссенци түрхсэн мэт чийгшүүлж өгдөг.
CREMORLAB IDEAL BASE SHIELD UV PROTECTION SPF50+/PA++++ 50ML
Нүүр будгийн суурь, нарны хамгаалалт, арьс арчилгааг нэг дор багтаасан зөөлөн, тосорхог хэрнээ хөнгөн бүтэцтэй хамгаалалтын тос нь дээд зэргээр чийгшүүлэх баялаг орцтой.
Нэг дор 3 бүтээгдэхүүн:
Нарны хамгаалалт+Нүүр будгийн суурь тос+Арьс арчилгаа
Түрхэхэд хөнгөн мэдрэмж төрүүлж, арьсны ширхгийг жигд харагдуулах сувд, сакура цэцэг болон исгэсэн будааны найрлага орсон. Тоорын өнгө нь арьсны төрөлх өнгийг засаж, өөгүй гэрэлтсэн болгох үйлчилгээтэй. Хэт ягаан туяа болон цэнхэр гэрлээс найдвартай хамгаална. Зөөлөн ягаан сарнайн үнэртэй. Давуу тал: Геумжин халуун рашаан T.E.N усны патентлагдсан найрлагатай.
WELLAGE REAL HYALURONIC WATERY SUN CREAM 50ML
Чийгшүүлэгчтэй, нарнаас хамгаалах энэхүү тос нь SPF50+ PA++++ өргөн хүрээтэйгээр нарны хортой туяанаас хүчтэй хамгаална. HA-AMINOSOME™ нь чийг алдахаас сэргийлэх, 100% цэвэр, бага молекултай гиалуроны хүчил нь арьсыг хангалттай чийгээр дүүргэнэ. Пантенол агуулсан учраас харшил үүсгэдэггүй бөгөөд арьсыг чийгшүүлж, тайвшруулна. Сэргээгч усан бүтэц нь наалдамхай мэдрэмж үлдээхгүй. Нүүр будалтын дор түрхэхэд тохиромжтой. Цайрч хөхрөхгүй. Арьс цочроохгүй нь туршилтаар баталгаажсан. Найрлагадаа oксибензон, фталат, синтетик үнэртэн зэрэг хүчтэй найрлага агуулаагүй, 100% веган бүтээгдэхүүн тул эмзэг арьсанд ч тохиромжтой.
KLAVUU VEGAN ZINC SUNCREAM SPF50+/PA++++ 50ML
Сав баглаа боодлоос эхлэн, найрлагын хувьд аюулгүй, эрүүл, дахин боловсруулагдсан байгальд ээлтэй энэхүү нарны тос нь арьсыг түргэн хугацаанд тайвшруулж, чийгшүүлэх тоорын цэцгийн хандны найрлагатай. Маск зүүсэн ч арилахааргүй наалдамхай бус, бөөгнөрөлгүй толигор түрхэгддэг. Зөвхөн цайрын ислийг ашигласнаараа хамгийн зөөлөн, цочрол бага өгөх нарны тос бөгөөд арьсыг хэрэгцээт чийгшил, эрч хүчээр хангана.
Тоорын зөөлөн ягаан өнгө нь арьсны суурийг жигдлэх байгалийн туяа өгснөөр арьсыг илүү эрүүл, гэрэлтсэн харагдуулна. Витамин Е-Арьсны бүтцийг дэмжиж, сайжруулах, үрчлээний эсрэг анти-оксидант үйлчилгээтэй. Нарсны холтосны ханд-Ядарсан арьсыг тайвшруулна. Байгалийн цэвэршүүлэгч, фитонцид агуулсан. Тоорын ханд нь арьсанд ээлтэй найрлагатай, арьсыг чийгшүүлж, арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.
KLAVUU UV PROTECTION FRESH SUN GEL SPF50+/PA++++ 50ML
Далайн усан үзмийн найрлагатай хөнгөн бүтэцтэй нарны гелин тос нь арьсыг чийгшүүлж, тайвшруулах сувдны ханд болон чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчлээр баяжуулсан бөгөөд арьсыг хортой UVA болон UVB туяанаас хамгаална. Хөнгөн хэрнээ тав тухтай, наалдамхай бус бүтэцтэй учраас бүх төрлийн арьсанд тохиромжтой. Далайн гүний ус нь арьсыг мэдэгдэхүйц сэргээж, чийгшүүлнэ.
Comments