Өмнөд Солонгосын “Арван алхамт” арчилгааны талаар сонсож байсан уу? Энэ удаа та бүхэндээ AJILA beauty-гээс яагаад заавал арван алхамт арчилгааг зөвлөдөг талаар дэлгэрэнгүй хүргэж байна. Монголын эрс тэс, хүйтэн хуурай уур амьсгалд эрүүл, залуу гэрэлтсэн арьстай байхад танд 10 алхамт арчилгаа туслах болно.
1. Т͟о͟н͟е͟р͟
Арьс цэвэрлэгээний төгсгөл, арчилгааны эхлэл болсон тонерын шат нь арьсны алдагдсан ph түвшинг нөхөж, тэнцвэржүүлэх үүрэгтэй. Бүтцээс нь шалтгаалан зориулалтын хөвөнд шингээн арчина. Ингэснээр арьс дараагийн арчилгаанд бэлтгэгдэнэ.
2. Э͟с͟с͟е͟н͟ц͟
Солонгос арьс арчилгааг эссенцгүйгээр төсөөлөшгүй. Эсийн түвшинд очиж үйлчилж, арьсны цангааг тайлах увдистай энэхүү бүтээгдэхүүн нь арьсыг усалж, чийгшүүлснээр өдөр ирэх тусам толигор, гэрэлтсэн болгохыг анзаарна.
3. А͟м͟п͟у͟л͟ь͟
Хамгийн өндөр тун, жижиг молекул бүхий идэвхтэй орц найрлага агуулсан бүтээгдэхүүн нь арьсны гүнд төвөггүй нэвчиж, асуудлын байг онох чадвартай учраас бусад бүтээгдэхүүнээс арай үнэтэй байх нь бий. Богино хугацаанд өндөр үр дүнд хүрэхийн тулд ампулийг сонгон хэрэглээрэй.
4. Г͟и͟а͟л͟у͟р͟о͟н͟ы͟ ͟х͟ү͟ч͟и͟л͟
Арьсны чийгшлийг хадгалах “шидэт” молекул гэж хэлж болох энэхүү найрлага нь агаараас ус татан өөрийн жингээс 1000 дахин чийгийг буюу 1 мг тутамд 6л-тай тэнцэхүйц усыг хуримтлуулах чадвартай.Та арьсаа хатсан борц шиг хорчгор байлгамаар байна уу ,шинэхэн мах шиг дүүрэн, чанга, булцгар байлгамаар байна уу? Үүнтэй яг ижил гиалуроны хүчлийн үйлдвэрлэл 20 наснаас зогсож, нас ахих нөхөн төлжихгүй учраас гаднаасаа хэрэглэх шаардлагатай юм.Бид арьсны төрөл хамаарахгүй гиалуроны хүчлийг ихэнх үйлчлүүлэгчдэдээ санал болгодог нь хатуу ширүүн уур амьсгалтай манай орны бүсгүйчүүдийн арьсны чийгийн түвшин хэт алдагдсанаас хуурайшил, үрчлээ үүсэх хандлага их байдагтай холбоотой. Гиалуроны хүчил сонгохдоо жижиг молекултай, цэвэр, өндөр тунт найрлагыг сонгох нь чухал. Гэхдээ гиалуроны хүчил гэсэн болгон үйлчилгээ ижил биш бөгөөд жижиг хэмжээст молекул нь арьсны гүнд хүрч чаддаг бол том молекул нь арьсны гадаргууг сайтар чийгшүүлдэг. Том болон жижиг хэмжээст молекулууд нэг дор орсон гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүн ховор бөгөөд манайд худалдаалдагддаг бүх гиалуроны хүчлүүд эдгээр шаардлагыг хангадаг гэдгийг хэлэхэд таатай байна.
5. Н͟ү͟ү͟р͟н͟и͟й͟ ͟м͟а͟с͟к͟
Бидний хэлж заншсанаар “салфеткан маск” нь арьс арчилгааг идэвхжүүлэгч, хамгийн сонирхолтой бөгөөд үнэ боломжийн, үйлчилгээгээ хурдан үзүүлдэг гээд олон давуу талтай. Арьсны төрөл, улирлаасаа хамааран 7 хоногтоо дор хаяж 2-3 тавьж заншаарай.
6. С͟е͟р͟у͟м͟
Заримдаа ампультай андуурагддаг энэхүү бүтээгдэхүүн нь Солонгос болон барууны арчилгаанд өндөр ач холбогдолтойд тооцогддог. Адилхан арьсны асуудалд чиглэгддэг жижиг молекултай бөгөөд ампулийг бодвол серум нь тосны агууламж өндөр буюу арьсанд тэжээл өгөх тал руугаа үйлчилдэг гэж ойлгож болно.
7. Э͟м͟у͟л͟ь͟с͟,͟ ͟л͟о͟с͟ь͟о͟н͟
Тосыг бодвол хөнгөн бүтэцтэй, усан суурьтай, арьсанд амархан шингэдэг чийгшүүлэгч “тос”-ны төрөл юм. Арьсны нүх сүвийг бөглөхгүйн дээр тосны адил серум, ампулийг түгжих үүрэгтэй. Лосьон нь эмульстэй нэг төрлийг үйлчилгээтэй боловч бага зэрэг тослог байх нь бий. Тосыг орлох хэмжээнд чийгшлийг түгжиж, хамгаалахгүй.
8. З͟о͟в͟х͟и͟н͟ы͟ ͟т͟о͟с͟
Зовхины эргэн тойрон тосны булчирхайгүй учраас амархан үрчлээтэж, хуурайших эмзэг хэсэг байдаг. Зовхины тос өтгөн бөгөөд өндөр нягтаршилтай байдаг нь тос үйлдвэрлэхгүй эмзэг хэсгийг сайн тэжээл өгөх үүрэгтэй гэсэн үг юм. Заавал 20 нас гарахаар гэлтгүй эрт хэрэглэж занших нь хамгийн чухал.
9. Т͟э͟ж͟э͟э͟л͟и͟й͟н͟ ͟т͟о͟с͟
Арьсанд чийгшил хэрэгтэй боловч тэжээл түүнээс дутахааргүй хэрэгтэй. Тэжээлийн тос нь арьсны чийгшил, уян хатан чанарыг хадгалж, арьсны хамгаалалтын “хана” болж өгдөг.
10. Н͟а͟р͟н͟ы͟ ͟т͟о͟с͟
Ямар ч үнэтэй, олон бүтээгдэхүүн хэрэглээд нарны тосоо бүрэн хамгаалалт болохоор түрхэхгүй бол тэр бүх бүтээгдэхүүний үйлчилгээ үгүй еэ! Нарны хэт ягаан туяа, орчны бохирдол, салхи шорооноос ч давхар хамгаалах нарны тос нь биднийг үрчлээтэх, хөгшрөхөөс, арьс гэмтэхээс давхар давхар хамгаална. ӨДӨР БҮР ЗААВАЛ ТҮРХЭЭРЭЙ! Ингээд бид та бүхэнтэйгээ AJILA арьс арчилгааны 10 чухал дарааллыг танилцууллаа. Заримдаа яасан олон бүтээгдэхүүн, алхам бэ гэж боддог бол энэ бүгд байснаар таны арьс залуу сайхан төрхөө удаан хадгалж, хамгийн гол нь эрүүл, асуудалгүй арьстай байснаар гоо үзэсгэлэнг тань тодотгох "нэрийн хуудас" байх болно.
Comments