Заримдаа бид дэргэд байгаа эрдэнээ мэддэггүй. Арьс арчилгааны салбарын хувьд энэ нь “хүчилтөрөгч” гэхэд хилсдэхгүй. Хүчилтөрөгч нь бидний биеийг эрч хүч, энергиэр хангадаг бол эсийн шинэчлэгдэх үйл явцыг дэмжих замаар арьсыг эрүүл байлгадаг. Нас ахихын хэрээр бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ буурсаар, 40 настайдаа бид арьсныхаа хүчилтөрөгчийн 60 гаруй хувийг алдсан байдаг. Энэ нь арьс шинэчлэгдэх үйл явцыг бууруулж, үр дагаварт нь үрчлээ хурдтайгаар газар авч эхэлдэг.
1920 оноос хүчилтөрөгч эрүүл мэндийн салбарт ашиглагдаж эхэлсэн бөгөөд энэ үетэй зэрэгцэн хүчилтөрөгчийн хийн төлөвийг арьс арчилгааны салбар сонирхож эхэлсэн байдаг. Гэхдээ тэр үед мэргэжилтнүүд хий хэлбэрт орших хүчилтөрөгч арьсанд нэвтэрч, үр дүн үзүүлж чадна гэдгийн эсрэг байр суурьтай байсан. Өнөөдөр харин хүчилтөрөгчийг шингэн хэлбэрт шилжүүлэн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ашиглаж, чийгшүүлэх, коллагенийг нэмэгдүүлэх, арьсны бариерийг хамгаалах зэргээр ашиг тусыг нь хүртэж эхлээд байна.
Гэхдээ хүчилтөрөгч агуулсан бүх бүтээгдэхүүн үр дүнтэй гэж ойлгох нь өрөөсгөл. Тухайн бүтээгдэхүүний найрлагад байгаа хүчилтөрөгчийн молекул арьсны гүний давхаргаар дамжин цусны урсгалд нэвчих чадвартай байх ёстой. Хүчилтөрөгчийн гайхамшигт үр нөлөөг мэдэрч, арьсаа гүнээс нь чийгшүүлэх үйлчилгээг авахыг хүсвэл Cremorlab брэндийн хүчилтөрөгчөөр баяжуулсан бүтээгдэхүүний багцыг хэрэглэхийг танд санал болгож байна.
Уг цуврал нь арьсыг чийгээр дүүргэж, тунгалаг байдлыг сайжруулдаг нь туршилтаар батлагдсан.
1. CREMORLAB UV PROTECTION AQUA O₂ SHIELD SPF50+/PA++++ 50ML- Хүчилтөрөгчөөр баяжуулсан, чийгшүүлэгчтэй нарны тос
2. CREMORLAB O2 COUTURE HYDRA BOUNCE AMPOULE 50ML- Арьсны гүнд хүртэл чийгшүүлж, чангалах хүчилтөрөгчтэй дээд зэрэглэлийн ампуль
3. CREMORLAB O2 COUTURE OXYGENIC PEELING MASK 100ML- Хүчилтөрөгчтэй дээд зэрэглэлийн гуужуулагч маск
4. CREMORLAB O2 COUTURE HYDRA INTENSE CREAM 50ML- Хүчил төрөгчөөр баяжуулсан арьсыг эрчимтэй чийгшүүлэх тос
Comments