Хаврын улиралд ямар олон сайхан зүйлс шингээ вэ? Нарны илч, шувуудын жиргээ, борооны үнэр гээд л. Кофегоо бариад хаа нэг тийш удаан алхмаар. Урт өвлийн ард гарч байгаа юм чинь бидний арьс ч бас амсхиймээр, хөнгөн, өнгөлөг мэдрэмж авмаар байгаа даа.
Хүйтнээс дулаан уур амьсгал руу шилжихэд бид зузаан хувцаснуудаа далд хийгээд, нимгэн, хөнгөн хувцсаа баяртайгаар өмсөж эхэлдэг. Яг үүнтэй ижил арьс арчилгааны бүтээгдэхүүнүүддээ ч бас өөрчлөлт оруулж, улиралдаа тохируулах хэрэгцээ бий.
Өвөлтэй харьцуулахад хүйтний эрч буурч, уур амьсгал дулаарах үеэр тос ялгаралт ихсэж, арьсны нүх сүв бөглөрөх, батгашилт үүсэх магадлал нэмэгддэг. Мөн монголын хавар тийм ч чийглэг болдоггүй, өвлийн турш чийг, тэжээлээр ангаж цангасан арьс дулаан уур амьсгалын нөлөөгөөр нэмж хуурайшин бараг л “цөлжилт” үүсч эхэлдэг. Тиймээс арьс арчилгааны горимдоо дараах жижиг өөрчлөлтүүдийг хийж, цаг уурын шилжилтэд дасан зохицоход нь туслаарай.
ЦЭВЭРЛЭГЭЭ
Тосон цэвэрлэгч нь өвлийн улиралд арьсыг тэжээн тэтгэж, “түшигтэй” мэдрэмж өгдөг бол дулааны улиралд арьсны гадаргууд үүсгэсэн бүрхүүл нь агаарын чийгшилтэй нийлж нүх бөглөх нэг шалтгаан болох нь бий. Тиймээс хавар балм болон сүүн шингэн хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна SIORIS CLEANSE ME SOFTLY MILK CLEANSER 200ML болон CREMORLAB T.E.N CREMOR EAU THERMAL CLEANSING BALM 100ML /
Мөн оройдоо pH баланстай, арьсны чийгийг хадгалдаг хөөсөн цэвэрлэгч хэрэглэж, өдрийн турш ялгарсан тосны илүүдлийг авч, арьсны бүтцийг тэнцвэржүүлээрэй /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна MICROBIOME FOAM CLEANSER/.
ЧИЙГШҮҮЛЭГЧ
Өвлийн улиралд өтгөн бүтэцтэй, тэжээллэг тос түрхэж, арьсныхаа алдсан чийгийг нөхөж, түгжих нь чухал. Харин хаврын улиралд тэжээлийн тостойгоо хамт чийг “бүүст” хийх бүтээгдэхүүн хэрэглэх зайлшгүй шаардлагатай болдог. Одоо л гиалуроны хүчил агуулсан чийгшүүлэх “маскнууд” аминд орно доо /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна CREMORLAB MARINE HYALURONIC REVITAL MASK 25G, RNW DER. ESTHE HYALURONIC ACID DEEP MOISTURE MASK, CREMORLAB O2 COUTURE HYDRA INTENSE CREAM 50ML, KLAVUU BLUE PEARLSATION MARINE AQUA ENRICHED CREAM 50ML/.
ГУУЖУУЛАГЧ
Өвлийн улиралд хүйтэн агаар, гэр доторх халаагчууд, халуун шүршүүр зэргийн нөлөөгөөр арьс маш их хуурайшиж, дарайдаг. Хавар болох үед 7 хоногт 2-3 удаа арьсаа зөөлөн аргаар гуужуулж, үхэжсэн арьсны үлдэгдлээс нь салгах хэрэгтэй. Скраб нь өвлийн улиралд арьсны гадаргад үүссэн зузаан, хуурайшсан хэсгийг арилгахад тохиромжтой байдаг бол дулааны улиралд арай зөөлөн, химийн гаралтай гуужуулагчид тохиромжтой. AHA нь энгийн болон хуурай арьстай хүмүүст тохирдог бол BHA нь нүхжилт, батгашилттай арьсанд илүү тохиромжтой /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна CREMORLAB O2 COUTURE OXYGENIC PEELING MASK 100ML/.
Харин эмзэг, мэдрэмтгий арьстай бол PHA-г сонгохыг зөвлөе. Зарим ухаалаг бүтээгдэхүүнүүд эдгээрийг зөв харьцаатайгаар, нэг дор багтаасан байдаг тул ямар ч төрлийн арьстай бай санаа зоволтгүй хэрэглэж болох нь ээ /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна RNW DER. CLEAR AHA BHA PHA PEELING MASK 90ML/.
СЕРУМ
Нарны илч нэмэгдэх үеэр арьсныхаа өөрийгөө хамгаалах чадварыг нь дэмжихийн тулд антиоксидант орц найрлагуудыг хэрэглэх хэрэгтэй болдог. Антиоксидантаар баялаг серум хэрэглэх нь нарны хэт ягаан туяаны давхар хамгаалалт болж өгөхийн зэрэгцээ эсийн эсэлдэлтийн стрессийг бууруулж, хөгшрөлтийг удаашруулдаг. Хаврын улиралд витамин Ц агуулсан серумыг хэрэглэснээр арьсыг цайруулж, өнгийг жигдлээд зогсохгүй нарны хэт ягаан туяаны хорыг зөөллөж, сэвх нөсөөг бүдгэрүүлэх боломжтой /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна 107 SOSEO VINBIOME VITAMIN C SERUM 30МЛ/.
Үрчлээ, арьс унжилт, хөгшрөлтийн эсрэг хэрэглэж байгаа бусад идэвхтэй орц найрлагуудаа энэ улиралдаа ч мөн үргэлжлүүлэн хэрэглээрэй. Ялангуяа ретинолыг арьсандаа дасган хэрэглэж байгаа бол таслаж болохгүй. Үрчлээний эсрэг цорын ганц, супер орц найрлага бол ретинол яах аргагүй мөн. Тууштай, зөв хэрэглэснээр заавал үр дүнг нь үзэх болно. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна SKINCLINIC RETINOL ONE MILLION ACTIVE BOOSTER 9ML, SKINCLINIC RETIPLUS 1% ACTIVE ANTIAGE CREAM 50ML/.
НАРНЫ ХАМГААЛАЛТ
Нарны туяа хөгшрөлтийг хурдасгахад маш хүчтэй нөлөөлөгчийн нэг. Харин азаар түүнээс сэргийлэх боломжтой. Улирлаас үл хамааран SPF50 өргөн хамгаалалт бүхий нарны тосыг өглөө бүр арьс арчилгааныхаа сүүлийн алхам болгож түрхэж хэвшээрэй. Харин хаврын улиралд илүү хөнгөн бүтэцтэйг сонгоорой. Орчин үеийн нарны тоснууд арьсанд туяарсан өнгө нэмдэг, праймерийн үүрэг давхар гүйцэтгэдэг гээд олон ухаалаг сонголттой болсон. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна CREMORLAB UV PROTECTION AQUA O₂ SHIELD SPF50+/PA++++ 50ML, CREMORLAB IDEAL BASE SHIELD UV PROTECTION SPF50+/PA++++ 50ML/.
Comments