1. ГУУЖУУЛАГЧИЙГ ӨӨРИЙН АРЬСАНДАА ТОХИРУУЛЖ СОНГООРОЙ
Арьсныхаа төрөл онцлогт нь тохируулан арчлах бол эрүүл, сайхан арьсны тэргүүн дүрэм юм. Гуужуулах нь арьс арчилгааны салшгүй нэг хэсэг бөгөөд эрүүл, сайхан арьстай болохыг хүсвэл 7 хоногт 2-3 удаа тогтмол гуужуулж байх шаардлагатай. AHA /alpha-hydroxy acid/ буюу гликолийн хүчил бүхий химийн гуужуулалт нь холимог арьсанд хамгийн сайн тохирдог. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна RNW DER. CLEAR AHA BHA PHA PEELING MASK 90ML/.
Тослог, батга үүсэж үрэвссэн арьстай бол физик гуужуулагчаас татгалзах нь зөв. Оронд нь химийн гаралтай, зөөлөн гуужуулагч болох BHA-г /beta-hydroxy acid/, ялангуяа салицилийн хүчлийг сонгож хэрэглэх нь тохиромжтой. Эдгээр нь нүх сүвийн гүнд очиж бохирдлыг цэвэрлэхээс гадна бактери, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна CREMORLAB O2 COUTURE OXYGENIC PEELING MASK 100ML/.
PHA нь /polyhydroxy acid/ хамгийн зөөлөн бүтэцтэй химийн гуужуулагчид тооцогддог бөгөөд AHA, BHA шиг арьсны гүн рүү нэвчдэггүй учраас арьсыг цочроодоггүй. Тиймээс энэ төрлийн гуужуулагчид эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүст хамгийн сайн тохирдог. “Gluconolactone” болон “lactobionic acid” гэсэн найрлага агуулсан PHA гуужуулагч сонговол үрэвслийн эсрэг болон чийгшүүлэх үйлчилгээг давхар авах боломжтой.
Хэрэв хуурай арьстай бол хамгийн зөөлөн физик гуужуулагчийг 7 хоногт 1-2 удаа хэрэглээрэй. Үндсэн найрлага нь “Lactic acid” байвал супер! /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна RNW DER. CLEAR MILD PEELING GEL 150 ML/.
2. ИДЭВХТЭЙ НАЙРЛАГУУДЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Дэлгүүрийн лангуу дээр нүд хужирлаж, сэтгэл гэгэлзүүлэм олон төрлийн идэвхтэй найрлагууд өрөөстэй байдаг. Бүгдийг нь авч хэрэглэмээр. Гэхдээ хүлээгээрэй! Идэвхтэй найрлагууд хэдий чухал ч ойр ойрхон олон төрлийг солих, хоорондоо зохицохгүй найрлагуудыг хослуулж хэрэглэх зэргээс арьсны зөв бүтэц алдагдаж, сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Жишээ нь, ретинолыг витамин С-тэй нэг дор хэрэглэвэл харшил үүсгэх магадлалтай учраас ретинолыг орой, витамин С-г өглөө нь хэрэглэдэг.
Идэвхтэй найрлага хэрэглэх гэж байгаа бол эхлээд нэг төрлийг, хамгийн бага тунгаас эхлээрэй. Тухайн найрлагыг арьсандаа танилцуулахдаа хамгийн бага тунгаар 7 хоногт 1-2 удаа хэрэглэж, 14 хоногоос 1 сарын дараа заавар дээрх давтамжид нь шилжээрэй. Нэг идэвхтэй найрлагыг арьсандаа багадаа 1 сарын турш хэрэглээд дараагийн шинэ найрлагыг нэмээрэй.
3. SPF-ТЭЙ ХАМТ ВИТАМИН С ХЭРЭГЛЭЭРЭЙ
Яагаад гэж үү? Судлаачид витамин С гэх мэт антиоксидант агуулсан бүтээгдэхүүн нь нарны хэт яагаан туяанаас арьсанд үүсэх чөлөөт радикалуудын эсрэг хүчтэй тэмцэгчид болохыг нотолчихсон! Тиймээс арьсаа нөсөө толбо, хөгшрөлтөөс сэргийлье гэвэл нарны хамгаалалтын тосныхоо доор витамин С түрхээрэй. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Чиний сонгосон витамин С нь зөв хадгалагдсан, арьсанд бодит үр дүнгээ өгөхүйц агууламжтай, задалснаас хойш үйлчилгээний чанараа алддаггүй байх нь чухал. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна107 SOSEO VINBIOME VITAMIN C SERUM 30ML/.
Эрүүл, сайхан арьстай байхын тулд нарны хамгаалалтыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Гоо сайхны бүтээгдэхүүнд нь байгаа нарны хамгаалалт дангаараа хангалтгүй. Багадаа SPF50 үзүүлэлттэй нарны хамгаалалтыг жилийн 4 улирал өдөр бүр хэрэглээрэй. Гэртээ өнжих өдрөө ч алгасахгүй шүү. Нарны тосыг мөн арьсны төрөлдөө тохируулан сонгох хэрэгтэй. Эмзэг, мэдрэмтгий арьстай бол минерал бүтэцтэй тос хамгийн тохиромжтой. Бүх төрлийн нарны тосыг гадагш гарахаасаа 15-30 минутны өмнө түрхэж, гадаа удахаар бол сэргээх шаардлагатай.
Хэрэв хөгшрөлтийн шинж тэмдэг илрээд эхэлчихсэн, эрчимтэй арга хэмжээ авах гэж байгаа бол “Ретинол, SPF, LED маск” гурвыг хослуулан хэрэглээрэй. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна SKINCLINIC RETINOL ONE MILLION ACTIVE BOOSTER 9ML, CREMORLAB IDEAL BASE SHIELD UV PROTECTION SPF50+/PA++++ 50ML, L&L SKIN LED MASK /.
4. ГЭРТЭЭ ХЭРЭГЛЭХ ХАМГИЙН ДЭВШИЛТЭТ ГОО САЙХНЫ ХЭРЭГСЭЛ БОЛ “LED МАСК”
Гэртээ ашиглах хамгийн үр дүнтэй нэг хэрэгсэл сонго гэвэл итгэлтэйгээр “LED маск”-ийг сонгоорой. LED маск нь коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чийгшүүлэх, үрэвсэл дарах, нүх агшаах гээд бидний хүслийн жагсаалтад байдаг бараг л бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Бас нэг гайхамшигтай нь бүх төрлийн арьсанд хэрэглэж болно. Хамгийн чанартай LED маскийг сонгож, 7 хоногтоо 2-3 удаа хэрэглэж дасгаад, 4 дэх 7 хоногоос өдөр бүр хэрэглээрэй. /Дараах бүтээгдэхүүнийг зөвлөж байна L&L SKIN LED MASK/.
5. НҮДНИЙ ЭРГЭН ТОЙРОНД -ӨРГӨСТ ХЭМХ
Нимгэн хэрчсэн өргөст хэмхийг хөргүүлт хөргөөд нүдний эргэн тойронд тавих бол хэзээ ч хуучрашгүй “эмээгийн жор”. Энэ нь зовхины хаван, хөх туяаг арилгаж, чийгшлээр хангах хялбар бөгөөд үр дүнтэй арга. Хөргөж бэлдсэн өргөст хэмжээ зовхиндоо 10 минут наахад л хангалттай. Энэ хооронд нүдээ аниад, амраад аваарай. Хэрэв гэрт нь өргөст хэмх байхгүй байвал дүрдэг цайг халуун усанд хийсний дараа, хөргүүрт хөргөөд хэрэглэж болно. Цайнд агуулагдах кофейн нь нүдийг сайхан амарсан, сэргэг харагдуулна гэдэг эргэлзэх хэрэггүй.
Comments