Арьсны тулгамдсан асуудал болох БАТГЫГ ХАЙЛУУЛАГЧ!
Толгойтой, толгойгүй, үрэвсэлтэй бүх төрлийн батгатай арьсанд тусгайлан зориулагдсан батга хатаах, эрчимтэй арчилгааны шингэн. Батгыг хурдан эдгээж хатаах энэхүү шингэн нь Салицилийн хүчил (BHA) болон сүүн хүчлийн (AHA) найрлагатай. Арьсны нүх сүвд бөглөрч, хуримтлагдсан муу тосыг зөөлнөөр цэвэрлэж, гуужуулж, арьсны эрүүл байдлыг түргэн сэргээдэг.
Дан ганц хүчил гэхээсээ арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлэх, эмзэгшлийг бууруулж тайвшруулах оновчтой найрлагуудыг хамтад нь нэг дор хослуулсан нь оновчтой шийдэл гэж хэлж болох юм.
Чихэр өвсний ханд нь эмзэгшиж, үрэвссэн арьсыг тайвшруулж, арьсны улайлтыг дарж, батганы сорвигүй эдгээхэд тусална. Фитосфингозин найрлага нь эмзэг арьсыг гадны нөлөөллөөс хамгаална.
Цэвэрлэсэн нүүрэн дээрээ тонерын өмнө хамгийн эхэнд хөвөнтэй модонд шингээн асуудалтай хэсэг, батган дээрээ түрхэж хатаана. Хатсан хойно нь тонер, эссенциэ араас нь түрхэнэ. Хэрэв Green One-той хослуулан хэрэглэж байгаа бол Blue One бүтээгдэхүүнийг хөвөнтэй модоор түрхэж хатсаны дараа хөвөнд шингээн араас нь түрхэнэ.
Alcohol, Water, Candida Bombicola/Glucose/Methyl Rapeseedate Ferment, Lactic Acid, Salicylic Acid, Phytosphingosine, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Panax Ginseng Root Extract, Poria Cocos Extract, Cnidium Officinale Root Extract, Schizonepeta Tenuifolia Extract, Silkworm Extract, Pogostemon Cablin Leaf Extract, Citrus Unshiu Peel Extract
Байршил
|
Үлдэгдэл 0 |