Өдөр тутмын нүүр будалт, нүүрний бохирдлыг зөөлөн хэрнээ гүн цэвэрлэх цэвэрлэгээний сүүн шингэн нь 62% органик Юзу ус агуулсан. Цэвэршүүлсэн усны оронд жил бүрийн 12-р сард хураадаг, органик газар тариалангаас гардаг Юзу усыг ашигладаг.
Нүдийг цочроохгүй зөөлөн. Эмзэг арьсанд зориулсан нүүр угаагч нь ургамлын гаралтай чийгшүүлэгч найрлага нь чийгшүүлэх үйлчилгээтэй. Нүүр будалт, үхэжсэн арьс болон нүүрний бохирдлыг арилгахын зэрэгцээ арьсны өнгийг тэнцвэржүүлж тайвшруулна.
Макадамия үрийн тос нь угаах үед арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Глицерин нь чийгийг нэмэгдүүлж, бусад бүтээгдэхүүний шингэцийг сайжруулна. Тайвшруулагч зуун настын ханд болон цэцэгт байцааны ханд нь стресст орсон арьсыг тайлж, чийгийг барихад тусалдаг.
Бүх төрлийн арьс, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
рН 6.43±1. Хиймэл үнэр, хиймэл өнгө, парабен, сульфат, амьтны гаралтай найрлага, спирт, минерал тос, эфирийн тос, силикон ороогүй, веган бүтээгдэхүүн.
Sioris нь юзу, ногоон цай, органик чавганы ус зэрэг өндөр чанартай цэвэр, органик орцуудаас бүрдсэн бөгөөд антиоксидантаар баялаг, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Хуурай гартаа цэвэрлэгч сүүн шингэнээс тохирох хэмжээтэйг аван хуурай нүүрэндээ массажилна. Хэсэг массажилсны дараа бүлээн усаар угаах болох зориулалтын чийгтэй порлон болон даавуун алчуураар зөөлөн арчиж авна. Араас нь хоёрдугаар шатны цэвэрлэгээг хийнэ.
Citrus Junos Fruit Water, Macadamia Ternifolia Seed Oil, Water, Lauryl Glucoside, Glycerin, Isoamyl Laurate, Cetearyl Alcohol, Hydrogenated Vegetable Oil, Cetearyl Olivate, Sorbitan Olivate, Polyglyceryl-10 Oleate, Aloe Barbadensis Leaf Extract, Bioflavonoids, Brassica Oleracea Italica (Broccoli) Extract, Propanediol, Allantoin, Tocopherol, Glyceryl Stearate Citrate, Sorbitan Isostearate, Scutellaria Baicalensis Root Extract, Paeonia Suffruticosa Root Extract, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Xanthan Gum, Arginine, p-anisic acid, Citric Acid *ORGANIC FARMING
Байршил
|
Үлдэгдэл 6 |