Арьсыг өдөр шөнийн аль ч цагт хэрэгтэй ашигтай нэгдлээр хангаж, чийгшүүлж, тэжээл өгөх зориулалттай хурдан шингэх мист хэлбэрийн серум. Өглөө, оройн арьс арчилгаанд серумын шатанд өдрийн аль ч цагт мист хэлбэрээр ашиглах боломжтой.
Шинэхэн, жимсний үнэртэй энэ нь бүх төрлийн арьсанд тохиромжтой, тэр байтугай нарнаас хамгаалах тосны дараа нүүр будалтаа сэргээхэд хэрэглэж болно.
Найрлагадаа 60% пробиотик ферментүүд (аспергиллус/сахаромиц ба лактобацилл) болон 7 жилийн настай тусгайлан гаргаж авсан цууг хослуулсан бөгөөд арьсыг чийгшүүлж, тэжээж, тайвшруулахаас гадна арьсны эсийн солилцоог идэвхжүүлж, толигор, гэрэлтсэн болгоно. Бусад усан суурьтай мистнүүдээс ялгаатай нь арьсыг гэрэлтсэн байлгахад тусалдаг серумийг агуулснаараа онцлог.
ҮНДСЭН НАЙРЛАГА:
7 жилийн байгалийн исгэсэн цуу - Арьс арчилгааны найрлага дахь үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд байгалийн аргаар исгэж, дараа нь цэвэршүүлсэн 7 жилийн исгэсэн цуу нь витамин болон постбиотик (17 өөр төрлийн амин хүчил, ацетикид, ацетицид зэрэг) агуулсан ашигтай нэгдэл юм. Сүүн хүчил болон алимны хүчилнь арьсыг гуужуулж, бактерийн эсрэг, мөөгөнцөр, антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Цагаан будааны исгэсэн ашигтай нэгдэл (Aspergillus/Saccharomyces) - Арьсыг зөөлрүүлж, арьсны өнгөлөг байдлыг сайжруулахад тусалдаг чухал эрдэс бодис, амин хүчил, бета-глюкан, витамин агуулдаг.
Шар буурцагны сүүнээс исгэж гаргасан нэгдэл (Lactobacillus) - Энэ нь арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, тэжээл өгөхөд тусалдаг хүчтэй исгэсэн найрлага юм.
Safflower ханд - Энэ нь дэлхийн хамгийн эртний арьс арчилгааны орцуудын нэг бөгөөд чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсыг тайвшруулах витамин Е-ээр баялаг.
Өглөө, оройдоо эссенц, ампулийн шатны дараа хэрэглээрэй. Өдрийн цагаар арьсаа сэргээж, чийгшүүлэх, нүүр будалтаа сэргээхэд ашиглаарай.
Aspergillus/Saccharomyces/Rice Ferment Filtrate, Butylene Glycol, 1,2-Hexanediol, Arbutin, Water, PEG/PPG-18/4 Copolymer, Pentylene Glycol, Lactobacillus/Soymilk Ferment Filtrate, PEG-60 Hydrogenated Castor Oil, Allantoin, Adenosine, Carthamus Tinctorius (Safflower) Flower Extract, Pyrus Communis (Pear) Fruit Extract, Rosa Damascena Flower Water, Prunus Persica (Peach) Fruit Extract, Hedera Helix (Ivy) Leaf/Stem Extract, Pimpinella Anisum (Anise) Fruit Extract, Vanilla Planifolia Fruit Extract, Vinegar, Cucumis Melo (Melon) Fruit Extract, Phenoxyethanol (0.36%)
Байршил
|
Үлдэгдэл 21 |