Арьсны үхжиж, бохирдсон хэсгийг тогтмол гуужуулж, цэвэрлэхгүйгээр ямар ч үнэтэй, сайн чанарын арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд бүрэн үр дүнг нь үзэх боломжгүй байдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь арьсны нүх сүвд бугласан бохирдол, хар батга, үхэжсэн эсийг хайлуулан цэвэрлэх үйлдэлтэй 4 төрлийн хүчил агуулсан гуужуулагч пад болон арьсыг чийг, тэжээлээр ханган хоргүйжүүлэх, өнгийг сэргээн толийлгож, чангалах үйлчилгээтэй чийгшүүлэгч падаас бүрдэнэ.
AHA, BHA, PHA, LHA гэсэн 4 төрлийн хүчлийг 15%-иар агуулсан бүтээгдэхүүн нь зөвхөн эмнэлгийн нөхцөлд л бэлтгэгдэж, хэрэглэгддэг байсан бол Ажила үүнийг гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой болголоо.
Гуужуулагч падыг хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа, тослог болон холимог арьстай хүмүүс 2 удаа хэрэглэснээр үхэжсэн эсийг бүрэн цэвэрлэж, шинэ эс үүсэх боломжийг бүрдүүлэн арьсыг шинэчилдэг.
АЛХАМ 1
Үхэжсэн арьс ихээр бөөгнөрдөг дух, Т бүс, эрүү хэсгийг гуужуулагч падаар зөөлөн товшино. Дараа нь нүүрээ нилэнхүйд нь давтан нэг товших ба нүд рүүгээ оруулахаас сэргийлээрэй.
АЛХАМ 2
Гуужуулагч падаар товшсоны дараа чийгшүүлэгч падаар нүүрээ зөөлөн арчиж, илүүдэл шингэнийг сайтар шингээнэ.
7 хоногт 1-2 удаа, өглөө эсвэл оройдоо хэрэглэнэ. Өглөө хэрэглэсэн бол араас нь нарны тос заавал түрхээрэй.
Байршил
|
Үлдэгдэл 0 |