Уг ампулийн гол орц найрлага болох траназамик асид нь /TXA 3%/ нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үүссэн меланин ялгарлыг дарангуйлж, нөсөө толбыг бүдгэрүүлэн, арьсыг жигд цайруулахаас гадна батганы сорвийг бүдгэрүүлэхэд өндөр үр дүнтэй.
Wellage-н патентлагдсан HA-tamin буюу өндөр тунт гиалуроны хүчил болон мультвитамин /витамин С, G, E/ хосолсон найрлага нь арьсыг гүнээс нь эрчимтэй чийгшүүлж, өнгийг цайруулахын зэрэгцээ антиоксидант үйлчилгээ нь арьсны бүтцийг эрүүлжүүлэн хамгаалж, будаг таатай хүлээж авахад бэлтгэнэ.
Уг ампуль нь арьсанд маш хурдан шингэх хөнгөн, торгомсог бүтэцтэй бөгөөд түрхсэний дараа наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй.
Харшлын тест хийгдсэн тул эмзэг, мэдрэмтгий арьсанд ч хэрэглэх боломжтой.
Тонерын дараах алхам болгож, тохиромжтой хэмжээгээр авч арьсандаа жигд тараан түрхэнэ.
Байршил
|
Үлдэгдэл 0 |