Арьс арчилгааны хамгийн чухал техникүүдийг нэг дор багтаасан энэхүү төхөөрөмж нь гоо сайхны салоны үйлчилгээг гэрт тань авч ирэх болно.
EMS /Electronic Muscle Stimulation/ горим
Цахилгаан гүйдлийн тусламжтайгаар арьсны эсийг идэвхжүүлж, чангалах, өргөх үйлчилгээ үзүүлнэ.
ULTRASONIC VIBRATION горим
Хэт авиан долгионы тусламжтайгаар арьсны бохирдол, хар батгыг цэвэрлэж, нөсөө толбыг бүдгэрүүлнэ.
RF /Radiofrequency/ горим
Радио долгионы тусламжтайгаар гоо сайхны бүтээгдэхүүнийг арьсны гүнд нэвчүүлж, арьсыг өргөх, чангалах үйлчилгээ үзүүлнэ.
60 өдрийн үр дүнг хамтдаа харцгаая! 100% бодит үр дүн
ЦАХИЛГААН ГҮЙДЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Бага хэмжээний цахилгаан гүйдэл нь арьсны булчинг ачааллуулж, идэвхтэй дасгал хийлгэнэ. Дасгалын үеэр шим тэжээлтэй хооллох чухал байдгийн адилаар арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ түрхсэн үедээ төхөөрөмжөө ашиглавал үр дүнг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой. EMS горимыг арьс арчилгааныхаа нэг хэсэг болгосноор нүүр, шанааны арьс өргөгдөж, өнгөлөг, цайвар болно.
ULTRASONIC VIBRATION горим – Нүүр цэвэрлэгч хөвөнгөө зориулалтын хэсэгт тогтоосны дараа цэвэрлэх бүтээгдэхүүн юм уу тонер, эссенц зэргийг шингээж нүүр, хүзүүний арьс дээгүүрээ хөнгөн даралтаар доороос дээш, тойрог үүсгэн гүйлгэнэ. Дуусаад хөвөнгөө авч, төхөөрөмжөө цэвэрлээрэй. EMS /Electronic Muscle Stimulation/ горим - Арьсандаа арчилгааны бүтээгдэхүүнээ түрхээд, горимыг идэвхжүүлж, нүүр, хүзүүний чангалахыг хүссэн хэсэгтээ дотроос гадагш, доороос дээш чиглэлд хөнгөн даралтаар гүйлгэнэ. Шанааны хэсэгт өндөр үр дүнтэй. RF /Radiofrequency/ горим – Арьсандаа арчилгааны бүтээгдэхүүнээ түрхээд, горимыг идэвхжүүлж, нүүрний төв хэсгээс гадагш, доороос дээш өргөх чиглэлд хөнгөн даралтаар гүйлгэнэ. Хүзүүндээ мөн адил доороос дээш чиглэлд гүйлгэж ашиглаарай. 7 хоногт 2-3 удаа, нэг удаад дээд тал нь 10 минут хэрэглэвэл зохимжтой.
Байршил
|
Үлдэгдэл 0 |