Гар аргаар 10 жилийн турш арчлан дарсан тансаг зэрэглэлийн хар винегарыг бид танай гэр бүлийн эрүүл мэндийн хэрэгцээнд зориулан оруулж ирлээ. Онцгой орц найрлагуудыг Hanega гэр бүлийн 36 үе дамжин уламжлагдаж ирсэн тусгай аргаар исгэн гаргаж авсан учраас антиоксидант шинж чанар болон амин хүчлийн агууламж нь дэлгүүрийн лангуу дээр зарагддаг винегаруудтай харьцуулшгүй өндөр бөгөөд маш зөөлөн, тааламжтай амттай. Өдөрт 1-2 халбагыг уухад биед шаардлагатай эрдэс, аминдэмийг нөхөхөөс гадна хөгшрөлт, өвчлөлийг үүсгэж байдаг чөлөөт радикалуудын эсрэг хүчтэй антиоксидант үйлчлэл үзүүлэх болно. pH нь 5.5 учраас ходоод хорсгох, шүдний паалан гэмтээх зэрэг сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Бид агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлын алдагдал, амьдралын буруу хэв маягаасаа шалтгаалан хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт орж байгаа ард түмэн. Хавдрын өвчлөлөөс сэргийлэхэд зайлшгүй хэрэгтэй нэг зүйл бол антиоксидант агууламж өндөр хүнсний хэрэглээ. Антиоксидантыг C, Е аминдэм зэрэг биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдээс авах боложмтой боловч сүүлийн үед эрдэмтэн, судлаачид энэ нь тийм ч үр дүнтэй арга биш болохыг нотолсоор байна. Наад захын жишээ гэхэд С аминдэм хэрэглэсний дараа 90 гаруй хувийг нь бид шээсээрээ алдчихдаг. Нөгөөтэйгүүр антиоксидантыг хүнснээсээ авах нь биедээ бүрэн шингээх хамгийн зөв арга боловч, хангалттай хэмжээнд хуримтлуулахын тулд бид өдөр бүр энэ төрлийн хүнсийг их хэмжээгээр идэх шаардлагатай болдог. Завгүй амьдралын хэв маягтай их хотын иргэдийн хувьд энэ нь тийм ч хялбар байдаггүй. Гайхалтай нь Hanega black дээд зэрэглэлийн винегарыг өдөр тутамдаа багахан хэмжээгээр хэрэглээд антиоксидант хамгааллаа хангалттай өндөр түвшинд барих боломжтой.
Хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хүний биед 20 төрлийн амин хүчил шаардлагатай. Эдгээрээс 9 нь зайлшгүй хэрэгтэй амин хүчилд тооцогддог. Энэ 9 амин хүчлийг бид өдөр тутам хүнснээсээ авч байх ёстой. Hanega black винегар нь 9 төрлийн зайлшгүй хэрэгцээт амин хүчил болон бусад олон төрлийн амин хүчлүүд, эрдэс аминдэмүүдийг өөртөө агуулдаг.
HANEGA BLACK винегарыг өдөр тутамдаа хэрэглэснээр:
Хэрэглэх заавар
Өдөрт 1-2 хоолны халбагыг хэрэглэнэ. Өөр зүйлтэй холиогүй тохиолдолд хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Хэрэглэхийн өмнө сэгсрээрэй.
ЧИХЭРГҮЙ ХОРГҮЙЖҮҮЛЭХ УНДАА: 1 хоолны халбага /15 мл/ винегарыг 178 мл халуун эсвэл хүйтэн устай холино. Илүү сонирхолтой байлгахыг хүсвэл газтай устай хольж болно. Чихэрлэг амт хүсвэл зөгийн бал нэмэх юм уу жимсний цэвэр шүүстэй холиорой.
САЛАТ АМТЛАХ: 2 хоолны халбага /30 мл/ винегарыг 1 хоолны халбага /15 мл/ оливийн тос, 1 цайны халбага /5 мл/ зөгийн балтай холиорой.
Өдөрт 1-2 хоолны халбагыг хэрэглэнэ. Өөр зүйлтэй холиогүй тохиолдолд хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Хэрэглэхийн өмнө сэгсрээрэй.
Байршил
|
Үлдэгдэл 4 |