Бүх төрлийн арьсанд тохирох, цэвэр гиалуроны хүчил өөртөө агуулсан, чийгшүүлэх үйлчилгээтэй нүхжилтийн эсрэг ампуль. Нүхийг агшааж, арьсыг чийгшүүлэн, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ. Нүхжилт нэмж үүсэхээс сэргийлнэ. Харшлын эсрэг тест хийгдсэн учраас эмзэг мэдрэмтгий арьстай хүн ч санаа зоволтгүй хэрэглэх боломжтой.
НҮХЖИЛТИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
Botuleedle буюу арьсны нүх сүвнээс жижиг диаметртэй 1,5 сая бичил зүү нь бидний хүрч чадахгүй байгаа арьсны давхаргад саадгүй нэвтэрч, өндөр үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхээр бүтээгдсэн. Wellage Hyper Peptide Bandage Cream-тэй хослуулан 2 долоо хоног хэрэглэснээр арьс дахь нүх сүвийн тоо -22,6%, нүхний гүний хэмжээ -39,6%, нүхний амсарын хэмжээ 20,5%-иар багасч байгаа нь эмнэлзүйн туршилтаар тогтоогдсон.
ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
Патентлагдсан “Ботул пептид” найрлага нь арьсны уян хатан чанарыг үр дүнтэйгээр нэмэгдүүлж, үрчлээг багасган, арьсыг өргөх үйлчилгээ үзүүлэх учраас илүү залуу төрхийг танд бэлэглэх болно.
ЧИЙГШҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
Маш жижиг хэмжээтэй /50,000 ppm/, цэвэр гиалуроны хүчил агуулсан учир арьсанд хормын төдийд шингэж, чийгшлээр хангана. Арьсны гадаргууд чийглэг бүрхүүл үүсгэж, дүүргэх үйлчилгээ үзүүлснээр зөөлөн, чийглэг, уян хатан чанарыг эрс нэмэгдүүлнэ.
ЭМЗЭГ АРЬСАНД Ч ТОХИРНО
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хамгийн зөөлнөөр үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхээр бүтээгдсэн тул эмзэг мэдрэмтгий арьсанд ч санаа зоволтгүй хэрэглэж болно.
Тонерийн /WELLAGE Hyper Peptide Skin Booster Face Toner/ дараагийн алхам болгож арьсны нүхжилт, үрчлээ үүссэн хэсэгтээ жигд тараан түрхээрэй.
Байршил
|
Үлдэгдэл 0 |