Бүх төрлийн арьсанд, тэр тусмаа эмзэг мэдрэмтгий арьсанд тохиромжтой энэхүү ампуль нь Солонгос улсын Мунгёнгоос гаралтай, дээд зэргийн, органик фермийн Омижа агуулсан. Арьсны улайлтыг багасгаж, уян хатан чанарыг сайжруулж, чийгшлийг тэнцвэржүүлж, арьсыг тайвшруулж, гэрэлтсэн болгох үүрэгтэй.
Drops of Omija тайвшруулах ампулийн найрлага нь 45% органик Омижа агуулсан бөгөөд үрэвслийг намдаах, арьсыг тайвшруулах, антиоксидант, полифенол зэрэг шим тэжээлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг. Мөн 5% комбучаны найрлагатай тул уян хатан чанарыг нэмэгдүүлдэг бол зуун наст болон центелла азиатика нь чийгийг нөхөж, цочролыг намдаана. Бага зэргийн л хүчиллэг найрлагатай тул бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд арьсыг удаан хугацаанд эрүүл байлгахын тулд арьсыг тайвшруулж, сэргээж өгдөг. Мөн үнэр оруулагч, будагч бодис, химийн найрлага ашиглаагүй, веган бүтээгдэхүүн юм.
Өглөө, оройн арьс арчилгааны аль ч үед арьсаа сайтар цэвэрлэсний дараа тонер болон эссенц түрхсний араас тохиромжтой хэмжээгээр аваад, арьсандаа бүрэн шингэтэл зөөлөн товшиж хэрэглэнэ. Бүтээгдэхүүнийг задалснаас хойш 6 сарын дотор хэрэглэнэ.
Omija fruit extract, Kombucha, Aloe vera, Centella asiatica
Байршил
|
Үлдэгдэл 1 |