Hugel фармын нэрийн хуудас болсон Real HA /100% цэвэр гиалуроны хүчил/ агуулсан гидрогелэн маск нь арьсыг гүнээс нь эрчимтэй чийгшүүлж, үрчлээний эсрэг давхар үйлчилгээ үзүүлнэ. Бичил молекултай гиалуроны хүчил агуулсан учраас арьсны гүний 20 дахь давхарга хүртэл хормын төдийд нэвчиж, чийгшлээ хамгийн удаан хадгална. Гүний чийгшлээ хангалттай авсан арьс өнгөн хэсэгтээ нялх хүүхдийн мэт эрүүл, толигор харагддаг.
Энэхүү маск нь 2 хэсгээс бүрдсэн учраас ямар ч нүүрний хэлбэрт жигд тохирохоос гадна хальтрахгүй, гидрогелэн бүтэц нь арьстай хөдөлгөөнгүй барьцалдаж, хэрэглэх үед таатай мэдрэмж төрүүлнэ.
Харшлын тест хийгдсэн тул эмзэг, мэдрэмтгий арьсанд ч хэрэглэх боломжтой.
Арьсаа цэвэрлэсний дараа тонерын дараагийн алхам болгож гидрогелэн маскаа арьсандаа жигд тавина. Эхний үед маск цайвар өнгөтэй харагдах бөгөөд дунджаар 40 минутаас 2 цагийн дараа хэрэгцээт нэгдлүүд нь арьсанд шингэж дууссанаар тунгалаг өнгөтэй болж хувирна. Энэ үед маскаа хуулж аваад, арьсны гадаргад үлдсэн шингэнийг хөнгөн товшиж шингээгээрэй.
Байршил
|
Үлдэгдэл 0 |