Энэхүү ампульд агуулагдах PDRN буюу арьсны нөхөн төлжилт, барьерийн тэнцвэртэй байдлыг дэмжихэд зориулагдсан идэвхтэй найрлага нь эмзэгшиж, улайсан арьсыг хормын төдийд тайвшруулж, эдгэрэлтийг түргэсгэнэ. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүнээс, ялангуяа идэвхтэй найрлагуудаас харшламтгай эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.
Өндөр үр дүнтэй, идэвхтэй найрлагуудынхаа тусламжтайгаар арьсны бүтцийг эрүүлжүүлэх, нүх агшаах, чийгшүүлэх, уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсыг гүнээс нь дүүргэх замаар хялгасан үрчлээг бүдгэрүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэхээр бүтээгдсэн.
Бичил молекулт гиалуроны хүчил нь арьсыг гүнээс нь чийгээр хангаж, уян хатан, булбарай зөөлөн болгоно.
2 долоо хоногийн дотор мэдэгдэхүйц үр дүнг үзээрэй.
Өглөө, оройдоо эссенцийн дараагийн алхам болгож гартаа тохирох хэмжээгээр аваад, арьсандаа жигд тараан түрхэнэ.
Байршил
|
Үлдэгдэл 0 |